Намайг Дорж гэдэг. Би анх төрөхдөө л хотод байсан одоог хүртэл 18 жил хотдоо л байсаар байна. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд болсон хамгийн сайхан дурсамж маань арван жилийн сургуульд байсан мөчүүд. Үнэндээ тийм ч жаргалтай байгааагүй л дээ. Би доожоогүй хүнтэй ч нударга зөрүүлч чаддаггүй амьтан байлаа. <--more!-->
Гэхдээ би үргэлж онц сурдаг байсан хамгийн чухал нь тэнд миний анхны хайр байсан. Энэ бол мэдээж миний ярих гэсэн түүх биш. Өөрт тохиолдсон бишээ миний өвөөд тохиолдсон үйл явдалаас эхэлье. Өвөө маан 083; яг л миний насан дээр нутаг орноосоо гарч аялал хийж эхэлсэн гэдэг. Тэр үед өвөөг маань хамаатан садан гэх зүйл үлдээгүй байсан учраас л аялалдаа гарсан. Манай өвөө Хөвсгөлийн угуул хүн л дээ. Тэр өмнө зүгийг чиглэн яваад л байж, яваад л байж . Бүтэн 2 сар гаруй төөрч будилж явсаны эцэст нэг юм Говь гэдэг хамгийн очхыг хүссэн газрынхаа хаяанд тулжээ. Мэдээж тэр энэ гарзыг үзэхийг хүссэн тэр нь ч биелсэн учраас буцаад явж болох л байсан гэхдээ тэр буцаагүй юм. Долоо хоног явлаа хүнс, авч явсан ус дуусаад нэг хонож байлаа. Тэр ерөөсөө шантарч цуцахыг мэддэггүй хүн л дээ одоо ч хүртэл. Бурхан ивээсэн ч юм уу? Эсвэл өвөө тийм азтай хүн юм уу? Алийг нь мэдэхгүй гэхдээ тэр баян бүрдтэй тааралдаж ундаалж , тойрон ургасан бутаны гашуун жимсийг идэж байгаад газрын зураг олсон гэдэг. Харин тэр газрын зураг нь одоо надад байна. Хаашаа хүрэх газрын зураг гээч энэ бол мэдээж диваажин бишээ, хэмжээлшгүй эрдэнэс үгүй ээ, мэдээж шидэт ертөнцийн хаалганд хүрэх газрын зураг.
Өвөө маань хэлэхдээ тэр газар луу, баатар, гүнж, шидтэнгүүд үлгэрт гардаг бүхэн байдаг гэж хэлсэн мэдээж би энэ үгэнд итгээгүй гэхдээ би тийшээ явж үзхээр шийдсэн. Гэрийнхэн маань бүгд эсэргүүцсэн гэхдээ өвөө маань зөвшөөрсөн тэгээд л би эсэргүүцлийг давж гэрээсээ оргоод явж байгаа минь энэ. Энэ аялалын турш би нууцаа зөвхөн чамтай л хуваалцах болно. Сайн байна уу? Адал явдал минь.
Эхний хэсэг- Аялал эхэллээ.
Би бүгдийг өвөө шиг ээ хийхийг хүссэн. Тийм ч учраас би өвөөгийхөө аялалаа эхлүүлж байсан газар нь байна. Гүн цэнхэр, тув тунгалаг, ариун уст Хөвсгөл далайн эрэг. Одооноос эхлээд ой шугуй, хал асга, тал хээр бүгдийг нь эгц дайран гарч өмнө зүгийг чиглэн явах болно. Дахиад нэг шалгаж үзье цүнхэд юу байна? – Дашмаг энэ бол мэдээж хамгийн цухал зүйл. Өвөө маань надад өөрийн хэрэглэж байсныг өгсөнч надад таалагдаагүй тэгээд л би энэ дашмагыг хийлгэсэн их гоё эд байгаа юм. Тэнгэрээс бууж буй лууны дүрстэй. Дараагын зүйл бол луужин. Энэ бол надад байгаа хамгийн эртний эдлэл. Аль 1852 онд хийгдэж байсан юм. Солих ганц хоёр хувцас, аан бас миний тонгорог энэ бол өвөөгийн аялалдаа авч явсан тонгорог уул модонд юу ч тохиолдоо билээ? Хэн мэдлээ. Төмөр аяга, бас оросын жижигхэн дизел плитка дээхэн үед амьдарч байсан хүсүүс; мэднэ дээ. За тэгээд хүнс, ойр зуурын хэрэгтэй зүйлс бүрэн байх шив дээ. Хамгийн чухал нь миний хайртай охины зураг. Өвөө минь ч бас эмээгийн зурагыг авч явсан юм билээ.
Аялал дөнгөж эхэлж байсан болхоор бүх л зүйл зугаатай байлаа.Замд байнга хүмүүс таарна. Хааяа чалчаад суучихна. Хааяадаа бол 7 хоногч хүн тааралдахгүй шүү. Ийм аялалд явхад хоёр сар маш хурдан өнгөрөх юм шиг санагдаж байлаа. Гэхдээ заримадаа бол нэг цаг хүртэл нэг хоног шиг удаан явах үе байдаг. Түнэр харанхуй ойд ганцаархнаа шар шувуу сэтгэл хэрд хийлгэм өнгөөр дуугарч. Цаана нь чоно улих үеүүд шүү дээ. Гэхдээ би бууж өгөхгүй явсаар нэг сар өнгөрлөө. Танидаг байсан хүмүүс танихгүй болтол өөрчлө 075;дсөн байлаа.Бартаа саадтай замаар явсаар байж биеийн хөгжил сайжирч булчин шөрмөс минь хатуурч эхэлжээ. Царай, бүх л бие тосон бор өнгөтэй болсон байлаа. Угын сахал үс муутай биш байсан бол өдийд Робинзон Крузо шиг болчих байсан биз. Робинзон Крузотой төстэй нэг юм байна аа. Тэр нь би нэг гөлөг олсон тэрийгээ тэжээж яваа. Би бүр тэрэнд Баасан бишээ Волто гэж нэр өгсөн хөгжилтэй байгаа биз. Очих газар минь улам ойртож байгааг харахгүй ч сэтгэл зүрх минь мэдэрч эхэлсэн байлаа. Хоёр сар болход 14 хоног үлджээ. Өнгөрсөн шөнө гөлөг минь байгаагүй бол хариугүй үхэх байлаа. Миний унтаж байсан азар том чоно ирсэнийг Волто надад хуцаж дохио өгсөн юм . Жижигхэн ч гэсэн эзнийгээ хамгаалах гэж чадан ядан хуцсаны ачаар би гал асааж чоныг үргээж чадсан юм. Дараа нь мөрийг нь хархад баавгайн сарвуу гэлтэй том мөр байсан. Би ч их гайхсан шүү. Өнөөдөр сүүлийн өдөр би аль хэдийн Говь цөл хэм 101;эх аюултай гайхамштигтай ертөнцийн хаяанд аль хэдийн иржээ. 14 хоногын хоол усны нөөцөө аван цөл рүү нэвтэрлээ.
Бурхан минь ямар халуун юм бэ? Энэ газарч төөрхөд амархан бололтой. Ямар азаар энэ эртний луужинг авсан юм бэ? Хэхэ баярлаж байна шүү ядаж өмнө зүгийг мэдэж байгаадаа.
-Хоёуланд нь хүнс үлдсэнгүй шив дээ? Энэ чигээрээ үхчихвэл яана аа?
Волто: Хов хов...
-Хэхэ сүүлдээ галзуурч байх шиг байна чамтай хүртэл ярилцаад.
Волто: Та галзуураагүй ээ.
- Юу чин надтай сая ярьсан уу?
Волто: Та миний хэлийг ойлгож байгаа юм уу?
/Хөндлөнгөөс хархад/
-хов хов, хав ра ааарррр
Волто: ар ар хов хов
Wednesday, March 2, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment