Tuesday, March 1, 2011

Гажуудал хэмээх бас нэгэн ноорог

Гажуудал -1р хэсэг Ер бусын чадвар
Новш гэж, би ойрдоо яагаад ийм өөр болоод байна аа. Юу болоод байгааг ёрөөсөө ойлгохгүй байна. Бие ,оюун санаа маань хүртэл . Би юу хийх ёстой юм бэ бурхан минь... Хөгжилтэй юм би яагаад өөрөө бурхан болж болохгүй гэж....хэхэ

Бааска- 18 настай нэгэн их сургууль 1р курс . 176,5 см өндөр богино хар үстэй. Дундаж сурлагатай.
-Өнөөдөр чинь яасан хүйтэн өдөр вэ? Хөлдөх нь ядаж байхад энэ автобус яагаад ирэхгүй байна аа? Дэмий л мөнгөө хоолонд үрж , тэгээгүй бол аль хэдийн микро-д суугаад харьчихгүй юу. Буудлаар дүүрэн автобус хүлээсэн хүмүүс байна ,урдуур нь зүтгээд арын сандал дээр суугаад авбал ч сайхан унтана даа. Ашгүй дээ автобус ирлээ.
-Би, ирлээ.
-Өө, миний хүү хүрээд ирсэн үү? Ээж нь хуушуур хийсэн, өлсөж байгаа биздээ.
-Өнөөдөр хичээл ихтэй байлаа. Өрөөндөө амарлаа.
Өнөөдөр ч их ядарлаа шүү! Хурдан унтах минь..... бараг мартах шахаж өнөөдөр чинь Наруто гарч байгаан байна. Мангаагаа үзнээ. Хоох үнэн гоё анги байна. За одоо Блийч ........
3 цагын дараа 00:00 цаг –За унтах минь маргааш эрт хичээлтэй.
-Ёооё, яаж байна аа. Миний нүд юу ч харахгүй бйана. Юу болоод байнаа. Гар маань, хөл ч бас сандалаасаа унах гэж байна. Дуугарч ч чадахгүй байна . Яагаад? Түссссссс....
Новш, ямар их өвдөж байна аа. Гэхдээ миний бие хөдлөхгүй, ярьж чадахгүй байна аа. Ядаж байхад манайхан унтаж байдаг. Юу вэ? Миний гар юу болчихвоо ..... аааааааааа
2 цагын дараа 02:00
-Үстэй, хумастайг нь хархад ямар сонин юм бэ? Яаг л нэг амьтаны савар шиг харагдаад байх юм.Хувирсаар л байна одоо бүр хөл хүртэл удахгүй толгой хүртэл хувирах нь юу болчихвоо? Новш гэж...... Энэ ямар гээч юм болоод байна аа. 30 минутын дараа. За за хоншоортой болчихлоо. Тэгээд бүр үстэй нүүр хүртэл . Инээдтэй юм ... Хахаха арай үүрд энэ хэвээрээ байх болчихвхол яах вэ? Өглөө боллоо ээж өрөөнд орж ирээд нохой гэж орилоод гаргаад хаячих байхда..... хррррррр/хурхирах/
06:00 цаг
Жижигхэн өрөөнд ор, шүүгээ, компьютер, ширээн дээр өрсөн номнууд хөглөрөх ажээ. Шүүгээн дээрх утасны сэрүүлэг дуугарч эхэллээ. Дррррррр....Орон дээр унтаж байсан хүү нойрмоглон хөрвөөж байснаа гараа сунган сэрүүлэгийг унтраалаа. Унтраагаад хэсэг хэвтэж байснаа давхийн бослоо.
-Өчигдөр юу болоод өнгөрчихвөө? Зүүд байсан гэж үү? Гэхдээ жинхэнэ өвдөлт байсан. Байз компьютер асаалттай байсан, сандал унасан байх ёстой бас би шалан дээр хэвтэж байсан. Энэ зүүд байж гэхдээ би яаж компьютероо унтраачихаад орондоо орсон юм болоо? За за шөнө нойрон дундаа л хийсэн байлгүй дээ. Өө долоо болчихож хичээлээс хоцрох нь байна. Хурдхан шиг хувцасаа өмсөөд цүнхээ шүүрээд гүйн гарлаа.
08:45 цаг
Нүдээ нухсаар хүү өрөөнөөсөө гарч ирлээ. Угаалгаын өрөө орж ирээд харвал гэрийнхэн нь явсан шинжтэй байлаа. Новш гэж яагаад унтчихваа? Тэр зүүд ч бас аймар байлаа шүү. За за нэгэнт хоцорсоноос хойш эхний парын хичээлээ таслахаас за ундаа уучихаад явъя даа.
10:20 цаг
Ангиад хүүхдүүд байраа эзлэн суусан байлаа. Бааска жаахан хоцросхийн орж ирлээ. Ангийхантайгаа өглөөний мэнд гээд орлоо. Бүгд гайхсан байртай түүнийг ажиглах ажээ.Нээх юм бодолгүй суулаа.Удалгүй хичээл орж эхэллээ. Ангид багш орж ирлээ. За Бааска босоод саяны ярьж байсан юмаа үргэлжлүүл гэж хэллээ.
Бааска- Багшаа юу саяных вэ? Би дөнгөж сая орж ирсэн шүү дээ.
Багш- Харин тэгээд чи дөнгөж сая завсарлахаас өмнө надад асуугдаж байсан биздээ?
Бааска- Юу багшаа би дөнгөж сая гэрээсээ ирсэн шүү дээ?
Багш- Тийм их багшаараа тогломоор байна уу? Ярьмааргүй байвал суу дараа дахиад асуугдаарай .
Гайхширалд автсан чигээрээ алхсаар суудалдаа суулаа. Хажуунаас нь ангийнх нь хүү нудраад .
Чи чинь яачихваа? Багшаар тоглож яах нь вэ? Их уурласан байх шүү! Гэхдээ түрүүн чи их сайн яьрж байсан шүү. Бааска бүр гайхаж орхиолоо. Юу болоод өнгөрчихвөө. Өчигдөрийн хачин зүүд тэгээд одоо энэ сургууль дээрх хачин явдал.
Хичээлээ тараад өөрийнхөө хичээлээ хийж суух дуртай сургуулийнхаа хажууханд дандаа л хүнгүй шахам байдаг цэцэрлэгт ирж суулаа. Удтал бодсоны эцэст шал дэмий хэрэггүй тохиолдол гэж бодоод гэртээ харихаар хөдөллөө. Арайхийн автобусандаа суугаад бас л арайхийн харилаа.
Гэрийнхээ хаалгыг нээн орвол миний хүү хаачаад ирэв? Хэзээ гарчихсан юм ээж нь анзаарсангүй?
-Дахиад л , дахиад л юу болоод байна аа. Би гараагүй гэнэ ээ? Тэгвэл миний өрөөнд хэн нэгэн байх ёстой . Би очиж шалгах хэрэгтэй. Өрөөний хаалган дээр чимээгүй дөхсөөр чихээ наавал дотор нь яах аргагүй хүн байгаа шинжтэй компьютер нь дуугарах ажээ.
-Миний хүү юу хийгээд байгаа юм бэ? Сүүлийн үед чи их сонин болоод байгаа шүү.
-аан, аав. Би юу ч хийгээгүй за би өрөөндөө орлоо. Өрөөндөө ороод хаалгаа хаагаад эргэн харвал нэг нь нүүртэй халз туллаа.
Жижиг өрөөний голд хоёр хүү нэг нэгнийхээ урдаас эгц ширтэн зогсох ажээ.
-Юу болоод байгааг мэдмээр байвал өөртэйгөө ярилц.
Яаг л өчигдрийн зүйл давтагдаж эхэллээ. Түүний бие аажим мэдээгээ алдаж
93;увирч эхэллээ. Гэхдээ өчигдрөөс хурдан байв. Хувирч дууссаны дараа түүний бие хөдлөж байлаа. Яаг л араатан амьтан болсон мэт түүнд санагдана. Түүний урд нөгөө л өөртэй нь усны дусал мэт адил хүн зогсосоор харин түүнийг харахгүй мэт байлаа. Гайхсандаа доош бууж ч үзлээ. Гэрийнхэн гадаа байгаа хүмүүс ч үл анзаарах ажээ. Өөрөөсөө учрыг асуухаар өрөөнд ортол түүний сандал дээр нэгэн үл таних этгээд суух бөгөөд амьтан болж хувирсан түүнийг харсан аа.
-Гайхалтай, гайхалтай. Энэ олон зуун жилийн дараа ийм хурдан хугацааны дотор чадвараа ашиглаж эхэлсэн хүнийг харсангүй. Бүр тэрч байтугай сүнс болох чадвартайг.
Бааска- Чи хэн бэ? Энд юу болоод байгаа юм?
-Юу болоод байгаа гэнэ ээ! Дандаа л энэ асуултыг асуух юм. Энэ бол гажуудал. Гэхдээ би чамайг яаж энэ хүчийг удирдаж чадаж байгааг ойлгохгүй байна.Хэн ч байлаа гэсэн энэ чадварыг 7 хоногоос бага хугацаанд удирдаж чаддаггүй. Бүр бурхад хүртэл.

0 comments:

Post a Comment

Template by:
kammikaze-kam