Tuesday, March 1, 2011

Захидал ноорог

Захидал
Гадаа гудамжинд зөөлөн салхи исгэрч дөнгөж орсон цасыг бужигнуулна. Гадаа хүйтэн байгааг мэдрэхгүй байгаа мэт тэр охин бээрч улайсан нүүрэндээ аз жаргал, баяр баясалаар дүүрэн инээмсэглэл тодруулан зогсох ажээ. Өнгөрсөн олон жил гуниг харууслаар дүүрэн байсан амьдралыг өөрчилсөн захиаг алдчих вий гэсэн шиг чангаас чанга атган зогсоно. Удахгүй ирэх баярт уулзалтын товтой захиа ч ингэж атгуулахдаа дуртай байх шиг. 

Гэнэт босож хуйларсан цас сэтгэл доторх хар дурсамжийг сэдрээн эргэлдэнэ. Гадаа нараа дулаан илчээ хайрлан хүйтэн өвлөөс үлдсэн цас, мөсийг хайлуулж хавар цаг ирсэнийг сануулан байсан өдөр. Тэр жаахан байсан . Ахынхаа гараас хөтлөөд хаа бол хаа хүрэхэд бэлэн байдаг байж билээ. Тэр өдөр бусад өдрүүд шиг жирийн өдөр байж ах дүү хоёр тоглож байсан. Хаанаас юм гарч ирсэн залуу ахыг нь авч одсон. Инээмсэглэж ирээд ахыг нь авч явсан залууг тэр мартаж чадахгүй болтлоо тогтоож авсан.
Бүсгүй дахин энэ дурсамжаа санагалзахгүйг хичээн барьсан захиаруугаа хараад... Энэ захиа баяр баясалыг авчирсан. 10 жилийн турш хүлээлт, найдлага дунд амьдарсан . Нэг л өдөр хүлээсэн зүйл биелэх болсон.

0 comments:

Post a Comment

Template by:
kammikaze-kam