Миний ертөнцийг харах мэлмий өдөр ирэх тусам муудсаар л би гэхдээ хүчлэн байж харсаар л байсан. Тэмцсээр хэдий өвдөж байсан ч харсаар л би бууж өгмөөргүй байна. Надад хүч хэрэгтэй байна. Би тэмцмээр байна. Үнэхээр надад хүч хэрэгтэй байна. Миний сэтгэл одоо хязгаартаа хүрч байна. Тэр яриад байдаг тэвчээрийн хязгаар минь дуусчихвал би үхэх байх. Энэ эм тариа намайг эдгээхгүй гэдгийг мэднээ.
Гэхдээ би амьдармаар байна. Ахаа надад хүч хайрлаач намайг авраач би тэсэж үлдсээр байна. Би таньтай хамт ажиллаж амьдармаар байна. Би таны замналаар явмаар байна. Хүү шүд зуун тэвчиж аравхан насандаа баймгүй хат гаргаж ээж, аавынхаа сэтгэлийг зовоохгүй гэсэндээ нэг ч дусал нулимс унагаагүй. Хэдий тэрний бие өвчин шаналалыг мэдрэн зовж байсан ч бяцхан гараараа миний гарыг атгаж инээмэсэглэсээр байсан.Бидний хамт өнгөрүүлсэн тэр гучин минут амьдралын үнэ цэнийг ойлгоход хангалттай хугацаа байсан . Тэрний хүсэл бишээ бидний хүсэл.Тэр хүүгийн амнаас гарах үг бүхэн миний сэтгэл зүрхийг тасар татан хаяж байлаа. Нүдэнд минь нулимс цийлэгнэж байсан ч би тэвчсэн би тэр хүүд хүч хайрлахыг хүссэн. Танихгүй нэгэн дүү минь тайван нойрсдоо. Чи миний сэтгэлд үүрд амьдарсаар байх болно. Би уйлсаар л байсан миний сэтгэлийн гүндэх харуусал намайг уйлуулж байсан. Би чиний төлөө эмч болох болно.
0 comments:
Post a Comment