Tuesday, March 1, 2011

Мангас хүү /дуусгаагүй үлгэр/

Мангас хүү
Тэртээх хол мангасуудын ертөнцөд намайн толгойтой Нармигар хар мангас , зургаан толгойтой Зуузай шулам хоёрын дундаас нэгэн шинэ хүү мэндэлжээ. Арван таван толготой учир Атгаалжин хар мангас хэмээх нэрийг хорон санаат эцэг эх нь харлав гэнэ. Хүү жилээр биш сараар өсөж, ухаан нь сараар биш өдрөөр тэлж, оюун нь өдрөөр биш цагаар ундран байв гэнэ. Эцэг эх нь ч баярлаж энэ ертөнцөд байхгүй атгаг санаатан төрөх нь хэмээн бодож байлаа. Гэтэл үгүй ажээ Мангасхүүгээс ухааны гэрэл ундран, сайхан сэтгэл салам тавьж гэнэ. Амаар үзээд дийлсэнгүй, биеэр довлоод дийлсэнгүй арга нь барагдсан намайн толгойтой Нармигар хар мангас , зургаан толгойтой Зуузай шулам хоёр Аалзан чөтгөр хаан дээр очиж буман жилийн бузар шингээхээр газарын хөрсөнд булуулж гэнэ. Ганц үрээ хаяж гэнэ, газар доорж харааж гэнэ.

Энэ манай үед биш гэнэ.
Эрт урьдын цагт гэнэ.
Нарт ертөнцийн хязгаарт
Намагт харанхуй ой байж; гэнэ.
Жирийн нэгэн ой биш гэнэ лээ
Жигтэй нэгэн ой гэнэ.
Аймшигт ертөнцийн хаалга
Хад чулуугаар дараастай
Хагд өвсөөр хучаастай байдаг гэнэ
Тэртээх хол мангасуудын ертөнцөд намайн толгойтой Нармигар хар мангас , зургаан толгойтой Зуузай шулам хоёрын дундаас нэгэн шинэ хүү мэндэлжээ. Арван таван толготой учир Атгаалжин хар мангас хэмээх нэрийг хорон санаат эцэг эх нь харлав гэнэ. Хүү жилээр биш сараар өсөж, ухаан нь сараар биш өдрөөр тэлж, оюун нь өдрөөр биш цагаар ундран байв гэнэ. Эцэг эх нь ч баярлаж энэ ертөнцөд байхгүй атгаг санаатан төрөх нь хэмээн бодож байлаа. Гэтэл үгүй ажээ Мангасхүүгээс ухааны гэрэл ундран, сайхан сэтгэл салам тавьж гэнэ. Амаар үзээд дийлсэнгүй, биеэр довлоод дийлсэнгүй арга нь барагдсан намайн толгойтой Нармигар хар мангас , зургаан толгойтой Зуузай шулам хоёр Аалзан чөтгөр хаан дээр очиж буман жилийн бузар шингээхээр газарын хөрсөнд булуулж гэнэ. Ганц үрээ хаяж гэнэ, газар доорж харааж гэнэ.

0 comments:

Post a Comment

Template by:
kammikaze-kam