Автобусан дах дурлал
Өглөөний 6 цаг болж сэрүүлэг дуугархад би амтат нойроо харамлан унтахыг хичээсэн ч утасны сэрүүлэгны жингэнэх дууг тэсэж чадсанүй бослоо. Өчигдөр ойрд хийгээгүйгээрээ их бэлтгэл хийсэн болоод ч тэр үү бие нь хөндүүрэлсэн байх ажээ. Дадсан сурсанаараа нүүр гараа угааж, цайгаа данхандаа хийж тавиад өнөөдөр шалгалттай хичээлээ харж байтал бяцхан данханд хийсэн цай нь удаж төдөлгүй буцалж эхэллээ. Өглөөний ундаа уучихаад яаравчлан хувцсаа өмсөөд гарлаа. Чихэнд миннь үнэнч анд гар утас дах дуунууд нь чангаар хангинасаар л. Буудалруу алхаж яваа хүүг хаанаас нь ч харсан амьд хөгжим сонсдог гэдэг нь мэдэгдэхээр урт биш хар үс, богино хар савхи өмссөн байлаа. Яг долоон цагт эхний автобус буудал дээр ирхэд олон хүнтэй шахцалдаж орсон би зөрж зүтгэсээр хамгийн хойд сандлын урд очиж зогсохдоо нэгэн гитар тэврэн суугаа бүсгүйг харсан билээ. Өдөр хоног өнгөрсөөр л нэг л мэдхэд өнөөх л гитар тэврэн суугаа бүсгүйг харах гэж байнга суудаг арын суудал руу нь дөхөж нүдээрээ нууцхан ширтэж үзэсгэлэн гоог нь бахархан дотроо бодон зогсдог болжээ. Харин өнөөдөр бол бусад өдрөөс тэс ондоо өдөр байлаа. Хичээл дээрээ ч гэртээ ч гайхмаар баяртай байх бөгөөд энэ нь нөгөө л бүсгүйтэй холбоотой байлаа. Учир нь бидд өнөөдөр анх харц мөргөлдсөн юм . Эхний семистэр талаасаа хэтэрч явхад бие биенийгээ хэнэсээ ч ичилгүй цоо ширтэж яг л дурлалт хосууд мэт байх болжээ бид хоёр . Үгээр биш нүдээрээ л зөвхөн биесээ мэдэрч сэтгэлээ ойлголцох ямар жаргалтай юм бэ?Бие биенийхээ нэрийг мэдэхгүй тэр ч байтугай үг сольж үзээгүй залуус хайраар бие биенийгээ хүсэх болж санасан хайрласан харцаар өглөө болгон ширтэлцэх нь хэвийн үзэгдэл мэт болчихож. Хагас жилийн амралт ч эхэлсэн нь яг л там мэт байлаа. Түүнийхээ инээмсэглэл, үргэлж өмсдөг ч байнга цэвэрхэн байдаг жижигхэн цагаан бээлий, хажууд нь суухад үнэртдэг сүрчиг энэ бүгдийг төсөөлөн санаж гансагсан сэтгэлээ тайтгаруулж хэрэв дахин тааралдах юм бол хаана сурдаг ядаж л нэрийг нь мэдэж авна гэж бодож голоо зогооно. Ашгүй нэг юм амралт дуусах болход сэттгэл улам илүү догдолж нэрийг нь ч үл мэдэх тэр л бүсгүйтэй учирах мөчөө хором тоолон хүлээж байлаа.
Өглөө арай хийн босдог байсан бол энэ өглөө шал өөр байлаа. 5 цагт босон өмсөх хувцас үүрэх цүнх бүх л зүйлээ бэлтгэж дууссан ч цаг хороогдож өгөхгүй байсаар л. Цаг шахам буудал дээр зогсосоны эцэст автобус ирхэд хар ирчээрээ дайран ороод ...... Цочирдож орхилоо. Түүнийг инээмсэглэн угтана гэж бодож байсан тэр сайхан бүсгүй алга , алга. Хүсэн хүлээсэн учрал нь бүтэлгүй болсонд итгэж ч чадахгүй байлаа. Долоо хоног өнгөрөв байдал хэвээрээ л
90;үүний сэтгэл сэлүүргүй загас, далавчгүй шувуу мэт нэг л зүйлээр дутаж гачигдаж сэтгэлийн түмэн зовлонд унаад байлаа. Түүнд минь юу тохиолдсон юм болоо? Үүнээс өөр зүйл толгойд нь үл орно. Цаг хугацаа явж өгөхгүй байна гэсэн ч нэгь мэдхэд оюутнууд амрах цаг дөхжээ. Түүнийг хүлээж шаналах нь жаахан ч гэсэн багассан ч өглөө болгон түүнтэйгээ тааралдана гэсэн итгэл өвөртөлсөөр буудал руу алхана.
90;үүний сэтгэл сэлүүргүй загас, далавчгүй шувуу мэт нэг л зүйлээр дутаж гачигдаж сэтгэлийн түмэн зовлонд унаад байлаа. Түүнд минь юу тохиолдсон юм болоо? Үүнээс өөр зүйл толгойд нь үл орно. Цаг хугацаа явж өгөхгүй байна гэсэн ч нэгь мэдхэд оюутнууд амрах цаг дөхжээ. Түүнийг хүлээж шаналах нь жаахан ч гэсэн багассан ч өглөө болгон түүнтэйгээ тааралдана гэсэн итгэл өвөртөлсөөр буудал руу алхана.
Миний сэтгэл нэг л зүйлээр дутаж бороо оролгүй удаж хатаж гандсан тал тэр л усан дуслуудыг хүлээх мэт тэр л мэдрэмж. Орой болход зүрхийг минь зүсэн орж ирэх тэр л дурсамжууд.Урд урдаасаа харан зогсож байсан тэрл мөчүүд үгүйлэгдэн сэтгэлийг даруулна. Удалгүй чамайгаа харна гэсэн бодол эргэлдсээр л.
Өглөөний автобусанд хоцрох шахам харвал тэр л хүсэн хүлээнсэн учрал минь урд минь ирсэн байлаа. Түүнийгээ хараад л нүдэнд минь барщярын нулимс цийлэгнэж нүүрэнд минь баярын мишээл тодорсоныг одоо хүртэл мартаагүй. Хурдхан хажууд чинь очиж зоглоо. Хэн хэнээсээ бишүүрхэн ичингүйрэн зогсох бидэн хоёрыг ажилдаа яаран яваа хүмүүс автобусанд байх тэр л чөлөөт хугацаандаа сайн харса биз. Нэг л мэдхэд андууд дээр иржээ. Тэрний минь буудаг газар. Энэ удаа би түүнийгээ алдаж дахинххарахгүй байсан үеээ амтлахгүйн тулд араас нь буувал ....
Тэр намайг буухыг мэдэж байжээ. Урдаас минь инээмсэглэл хайрыг цацруулан зогсох тэр л хархан нүд. Аажим бие минь татагдаж түүнрүүгээ ойртож байлаа. Ойртох тусам халууцаж хаанаас ч юм нэгэн халуун мэдрэмж бүрхэн авч байлаа. Түүнийхээ хүзүүгээр зөөлөн тэвэрч авхад зүрх минь цээжээ зад цохих шахаж байв. “ Би чамд хайртай” тэрний минь надад хэлсэн анхны үг. Миний ч бас тэрэнд анх хэлсэн үг энэ байсан юм.
Үргэлжлэл бий....
0 comments:
Post a Comment