Wednesday, March 2, 2011

Хүн гэдэг чинь аз жаргалтай амьдралыг өөрөө л зохиодог юм байна

Би итгэлтэй хэлсэн. Гэхдээ хэт итгэлтэй байна гэдэг бас нэг алдаа ч юм шиг. Гэхдээ чи соронз би төмөр мэт энэ байдал хэвээрээ. Эсвэл чи төмөр би соронз ...

Шидэт түүх

Намайг Дорж гэдэг. Би анх төрөхдөө л хотод байсан одоог хүртэл 18 жил хотдоо л байсаар байна. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд болсон хамгийн сайхан дурсамж маань арван жилийн сургуульд байсан мөчүүд. Үнэндээ тийм ч жаргалтай байгааагүй л дээ. Би доожоогүй хүнтэй ч нударга зөрүүлч чаддаггүй амьтан байлаа. <--more!-->

Tuesday, March 1, 2011

Гажуудал хэмээх бас нэгэн ноорог

Гажуудал -1р хэсэг Ер бусын чадвар
Новш гэж, би ойрдоо яагаад ийм өөр болоод байна аа. Юу болоод байгааг ёрөөсөө ойлгохгүй байна. Бие ,оюун санаа маань хүртэл . Би юу хийх ёстой юм бэ бурхан минь... Хөгжилтэй юм би яагаад өөрөө бурхан болж болохгүй гэж....хэхэ

Ан гэх нэг нууцлаu манга шиг зохиол бичих гэж оролдсон ноорог

Хараал 1р хэсэг – Ан
-Энэ чиний анхний ан шүү, болгоомжтой байгаарай. Бас сайхан зугаацаарай.
- Мэдээж шүү дээ, хахахах
****
-За ингээд төгсчихлөө шүү дээ !
-Харин тиймээ, одоо 9 сар болчихвол бид найм оюутан болох нь байна шүү дээ хэхэхэ.
Бай № 1Бааска: 177 см ө
85;дөр 67 кг , үсээ голлож босгосон 18 настай.
Бай № 2 Чамбаа: 165 см 60 кг , богино үстэй шаравтар царайтай 18 настай.
Бай № 3 Чойжоо: 175 см 59 кг . богино хар үстэй 18 настай.
Бай № 4 Жити: 176см 62 кг , хар өтгөн үстэй 18 настай.

Захидал ноорог

Захидал
Гадаа гудамжинд зөөлөн салхи исгэрч дөнгөж орсон цасыг бужигнуулна. Гадаа хүйтэн байгааг мэдрэхгүй байгаа мэт тэр охин бээрч улайсан нүүрэндээ аз жаргал, баяр баясалаар дүүрэн инээмсэглэл тодруулан зогсох ажээ. Өнгөрсөн олон жил гуниг харууслаар дүүрэн байсан амьдралыг өөрчилсөн захиаг алдчих вий гэсэн шиг чангаас чанга атган зогсоно. Удахгүй ирэх баярт уулзалтын товтой захиа ч ингэж атгуулахдаа дуртай байх шиг. 

Миний бас нэгэн ноорог

Миний ертөнцийг харах мэлмий өдөр ирэх тусам муудсаар л би гэхдээ хүчлэн байж харсаар л байсан. Тэмцсээр хэдий өвдөж байсан ч харсаар л би бууж өгмөөргүй байна. Надад хүч хэрэгтэй байна. Би тэмцмээр байна. Үнэхээр надад хүч хэрэгтэй байна. Миний сэтгэл одоо хязгаартаа хүрч байна. Тэр яриад байдаг тэвчээрийн хязгаар минь дуусчихвал би үхэх байх. Энэ эм тариа намайг эдгээхгүй гэдгийг мэднээ.

Автобусан дах дурлал 1

Автобусан дах дурлал
Өглөөний 6 цаг болж сэрүүлэг дуугархад би амтат нойроо харамлан унтахыг хичээсэн ч утасны сэрүүлэгны жингэнэх дууг тэсэж чадсанүй бослоо. Өчигдөр ойрд хийгээгүйгээрээ их бэлтгэл хийсэн болоод ч тэр үү бие нь хөндүүрэлсэн байх ажээ. Дадсан сурсанаараа нүүр гараа угааж, цайгаа данхандаа хийж тавиад өнөөдөр шалгалттай хичээлээ харж байтал бяцхан данханд хийсэн цай нь удаж төдөлгүй буцалж эхэллээ. Өглөөний ундаа уучихаад яаравчлан хувцсаа өмсөөд гарлаа. Чихэнд миннь үнэнч анд гар утас дах дуунууд нь чангаар хангинасаар л.

Template by:
kammikaze-kam